Цогтцэций сумаас Шар тээгийн уулзвар буюу Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн засмал зам хүртэлх 59,6 км замын ажил 2016 оноос эхлэсэн ч ашиглалтанд оролгүй өнөөдрийг хүрсэн юм. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өнгөрөгч 7 хоногт замын ажилтай биечлэн танилцаж ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.
Ингэхийн тулд орон нутгаас шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажилд оролцуулах талаар санал солилцсоны дагуу Тавантолгой ХК-иас ажиллах хүч, машин техникийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус компанийн 6 жолооч, 1 экскаватор, 5 самосвал ажиллаж байгаа бөгөөд 2 сарын гэрээтэй бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа уурхайчдаараа бахархаж байна. Уг замын ажлыг тѳлѳвлѳгѳѳт хугацаанд нь чанартай хийж дуусгахад уурхайчид маань бүхий л боломжоороо хувь нэмэр оруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.117.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин