СХД: “IELTS-600” төсөлд шалгарсан 25 сурагч сургалтдаа хамрагдаж эхэллээ
Үйл явдал
/
2021-07-07
Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор “IELTS-600” төслийг санаачлан “Сантис боловсролын төв”-тэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
 
Тус төслийн хоёр шатны шалгаруулалтаас тэнцсэн 25 сурагчид 100 хувь үнэ төлбөргүй “Santis” боловсолын төвд суралцахаар батламжаа гардан авсан. Эдгээр 25 сурагчид өчигдрөөс онлайнаар хичээлдээ хамрагдаж эхэлсэн бөгөөд эхний жил нийт 100 цагийн хөтөлбөр авч сургалтаа төгсөх юм.
 
“IELTS-600” төслийг хэрэгжүүлэхэд СХД-ийн ЗДТГ, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтэс болон нийгмийн хариуцлагын хүрээнд “Сантис боловсролын төв” хамтран ажиллаж байна.
 
Монгол Улсын минь хойч үе, залгамж халаа болсон сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.