“ГРЕЙФТИ АЙДИ” ХХК-ийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлээд байна
Үйл явдал
/
2021-02-17

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт дүүргийн 16 дугаар хорооны  “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын зүүн талд газар эзэмших эрх авсан ч олон жил ашиглаагүй “Грейфти айди” ХХК-ийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгож өгөх хүсэлтийг хүргүүллээ.

Уг газарт нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1053 дугаар захирамжаар 1800м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар “Грейфти айди” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгж нь барилгын нүх ухаж орхин олон жил ашиглаагүй байснаас ойр орчмын орон сууцны хүүхдүүд нүхэнд унах, бэртэх зэрэг аюултай нөхцөл байдал үүссэн байсныг өнгөрсөн онд дүүрэг, хороо хамтран ухсан нүхийг булж, өнгө үзэмжгүй нурсан хашааг буулган цэвэрлэх арга хэмжээг авсан.

16 дугаар хорооны хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тул уг газарт дүүргийн төсвийн хөрөнгөөр 200 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөн дээрх аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцлуулахаар Нийслэлийн удирдлагуудад удаа дараа албан бичиг хүргүүлж байна.

 

       

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.96.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.