ХӨСҮТ: Гурван тохиолдол нэмж илэрч нийт халдварын тоо 434 боллоо
Үйл явдал
/
2020-11-17

ХӨСҮТ:

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо. Нэмж илэрсэн гурван тохиолдлын хоёр нь тир машины жолооч, нэг нь жолоочийн ойрын хавьтал. Улаанбаатар хотод бүртгэгдсэн батлагдсан тохиолдлын йорын хавьтлуудын хоёр болон гуравдах удаагийн давтан шинжилгээнд хамрагдуулах ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн каластр халдварын ойрын хавьтал 80 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарсан. Жолооч “Д”-ийн төрсөн ах байсан.

Ховд: Улаанбаатараас Ховд аймаг руу тээвэрлэгдэж ирсэн 10 хүний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарлаа" гэлээ.

Хэнтий: Хэнтий аймагт 10 хүний шинжилгээ сөрөг гарсан.

Сэлэнгэ: Сэлэнгэ аймагт цагдаа болон нийгмийн ажилтан зэрэг 22 тохиолдол түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Түүнээс нэг гэр бүлийн гурван хүн өвчилсан нь батлагдаж ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа. Сэлэнгэ аймагт нэг голомт байгаа гэж ойлгож болно. Учир нь 11 настай хүүхэд 74 настай эмэгтэйгийн ойрын хавьтал. Түргэвчилсэн тест эерэг гарсан 19 хүний ПСР шинжилгээ үргэлжилж байна. Өглөө 04 цагт Сэлэнгэ аймар руу явуулын лаборатори шинжилгээ хийхээр явсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.