ХАН-УУЛ дүүрэг 18 дугаар тушаалын түр журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна
Үйл явдал
/
2021-03-04

2021.02.23-ны өдөр хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан УОК-ийн даргын 2021 оны 18 дугаар тушаалаар түр журам баталсан. Короновируст халдвараас сэргийлэх 14 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журмыг МХЕГ-ын 20, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 18, нийт 38 улсын /ахлах/ байцаагч тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

3-р сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 1586 аж ахуй нэгж байгууллага, 382 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн 48 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулан, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг түр хориглож байгаад хяналт тавьж, зөвлөн туслаж зөвлөмж өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.