Өмнөговь аймгийн "Хүндэт иргэн" ШАГНАЛ гардууллаа
Үйл явдал
/
2021-12-07
Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор, академич Д.Төмөртогоод өнөөдөр Өмнөговь аймгийн ХҮНДЭТ ИРГЭН тэмдэг, батламж, мөнгөн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат гардууллаа.
 
Д.Төмөртогоо нь эртний бичиг, Монгол хэлний түүхэн хэлзүйн судлалаар эрдмийн ажил эрхэлж, Монгол судлалын хүрээлэн, олон улсын Монгол судлалын холбоо, ШУА, хэл зохиолын хүрээлэн, МУИС, хэл бичгийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр олон жил ажиллаж, урилгаар Энэтхэг, ХБНГУ, Япон зэрэг улс орнуудад Ази-Африк, Ази-Хималай судлалын төвүүд олон улс судлалын их сургуулиудад тус тус ажиллаж ирсэн юм.
 
Мөн Улаанбаатар, Шинэ Дели, Токио, Осака, Киото, Окаяма, Бонн, Берлин, Лондон, Вена, Торонто, Хөххот, Бээжин, Шиамен, Куньмин, Тайпей, Сөүл хотуудад болсон Дорно дахин судлал, Монгол судлал, Үсэг бичигийн стандартын Хорооны хуралуудад оролцож, 80 гаруй илтгэл хэлэлцүүсэн зэрэг амжилт бүтээл арвинтай Өмнөговьчууд бид бүхний бахархал болсон хүн билээ.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.66.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.