Амьд мал тээвэрлэхдээ очиж буй аймгийн зөвшөөрлийг үндэслэн гаргана
Үйл явдал
/
2021-01-18

Амьд малыг тээвэрлэн аймгаас гарахдаа, очиж буй аймгийн Онцгой комисс зөвшөөрсөн тохиолдолд уг бичгийг үндэслэн Дорнод аймгаас гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө.

Учир нь очиж буй аймгийн Онцгой комисс зөвшөөрөөгүй байхад малаа тээвэрлэснээр олон километр зам туулан очиж, эргэж буцах тохиолдлууд гарсаар байна. Иймээс ИРГЭД та бүхэн мал болон өөрсдийгөө эрсдэлд оруулахаас гадна тухайн аймагт хүндрэл учруулахгүй байхыг Онцгойлон анхааруулж байна.



АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
УТАС: 70584647 70583366 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.254.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.