ХУД-ийн Тамгын дарга асан С.ЭНХБААТАР төсвийн мөнгөөр ГАРАА УГААЖ, шагнагдсан иргэдийг ДАВХАР ШАГНАСАН нь хууль зөрчжээ!!
Сэдэв, асуудал
/
3 цаг 31 мин

Татвар төлөгчдийн ХӨЛСӨӨ УРСГАЖ, хөл гараа шалбалан байж олдог хэдэн төгрөгийг Хан-Уулын дүүргийнхэн ХАМЖ ИДЭЭД дуусгадаг бололтой. Шагнал олгож, урамшуулал өгөхгүй л бол ажил хийдэггүй хэдэн нөхөд Төрийн албаар нь дүүрчихсэн юм уу гэлтэй.  Төр Засгаас сайж ажиллаа гэж одон медаль олгочихоод байхад л ДАВХАР ШАГНУУЛЖ дүүргийнхээ төсвөөс МӨНГӨ ХУМСАЛСААР байгаа “празитууд”-ыг яалтай.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар 2021 оноос 2024 оны 10 сар хүртэл ажилласан С.Энхбаяр гэгч нөхөр ТҮР ЗУУРЫН ЭРХ МЭДЛЭЭ мөнхийн байх юм шиг санаж, төсвийн мөнгөөр БОРОО ОРУУЛЧИХААД арилаад өгч.

БАРИМТ: 2024 оны 02 сарын 26-ний өдрийн Б/25 тоот тушаалд Ерөнхийлөгчийн зарлигаар “АЛТАН ГАДАС”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-р шагнагдсан долоон хүнд 9,6 сая төгрөгийн МӨНГӨН УРАМШУУЛАЛ олгосон байна.

БАРИМТ: 2024 оны 06 сарын 06-нд гаргасан А/56 тоот тушаалд дүүргийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалттай холбоотойгоор УРАМШУУЛАЛ олгосон байна. Ингэхдээ хийх ёстой үндсэн ажлаа хийснийхээ төлөө 49,1 сая төгрөгийн УРАМШУУЛАЛ олгожээ.  Ингэхдээ өөртөө гурван сартай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал бодож 5 сая 799 мянган төгрөг олгосон бол бусад дарга нар, мэргэжилтнүүдэл 4,4 саяас 1,5 сая хүртэлх урамшуулал тооцсон байна.

БАРИМТ: 2024 оны 07 сарын 07-нд Хан-Уул дүүргийн хороодын албан хэрэгцээнд “АСАР МАЙХАН” худалдан авах гэх нэрийдлээр 18 сая төгрөгийг зарлагаджээ. Улсын баярыг угтаж хороодынхоо дарга нарын НАЙР НААДМЫН бэлтгэлийг ийнхүү татвар төлөгч таны мөнгөөр хийсэн нь ямар учиртай, үр өгөөжтэй вэ гэдэг л анхаарал татаж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.225.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.