Д.Ганбат: Хөдөлмөрийн хуульд ажил олгогчдод хатуурхсан заалт оруулсан байна. Бид нягтлах шаардлагатай тул завсарлага авна
Үйл явдал
/
2021-01-18

Энэ хуулийг 1999 оноос хойш сайн өөрчилж чадалгүй явсаар өнөөдрийг хүргэсэн. Ардчилсан намын бүлэгт ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн тус хуулийн талаар мэдээлэл сайн өгсөн. Гэвч Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл УИХ-д 50-70 хувь өөрчлөгдсөн байна. Иймд Засгийн газрын гишүүн манай бүлэгт мэдээлэл өгч нягталж ярилцах ёстой гэж үзэж байна. Ардчилсан нам чөлөөт өрсөлдөөний зах зээл, хувийн өмчийг дэмждэг. Ажил олгогчдод хатуурхсан зүйл заалт байна гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцэх асуудлаар гурав хоногийн завсарлага авч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.