Б.Жагар: УИХ-ын гишүүд хуулиа мэдэхгүй байна. Хуулиа мэдсэн ч ажиллахыг хүсэхгүй байна
Үйл явдал
/
2021-01-19

Өнөөдөр буюу 2020 оны 1 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага бичиг хүргүүллээ. “Банкны бүх төрлийн зээлийн хүүг хорио цээрийн хугацаанд тэглэж, хүү алданги тооцохгүй байх. Мөн Монгол банкны хар жагсаалтад орсон иргэд аж, ахуйн нэгжүүдийг нэг удаа хууль баталж өршөөх” гэх утга бүхий шаардлага бичгийг хүргүүлжээ. Энэ үеэр тэмцэгч Б.Жагараас тодруулахад: “Өнөөдөр энд ирэх шалтгаан нь бол би зүгээр л эрхээ эдэлж байгаа юм. Үндсэн хуулийн 16.12-т заасны дагуу ардчилсан нийгэмд өргөдөл, гомдол, хүсэлтэй төрийн албан тушаалтнуудад өгч хуулийн дагуу хариу авах эрхээ эдэлж байгаа гэсэн үг юм. Үндсэн хуулийн 3.1-т “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт, өөрийн сонгосон төлөөллийн төв байгууллагаар дамжуулан төрийн үйл хэрэгт шууд оролцоно гэх хуулийн хүрээнд эрхээ эдлэн, үндсэн хуулийн 19.1 д заасны дагуу нийгэмд болохгүй байгаа нийгэм, эдийн засгийн баталгааг хангуулах, банкны мөнгө хүүлэгчдээс болоод иргэдийн хуримтлагдсан хүү алданги, өр зээлийг тэглүүлэх буюу үе шаттайгаар ОУ-ын жишиг рүү банкны хүүг хүргүүлэх зохицуулалтыг энэ төр засаг хийх ёстой. Тиймээс ажлыг нь хийлгэх гээд энэ шаардлагыг хүргүүлж байгаа юм. Ерөнхийдөө хүний амьдрал баялаг. Өөрөөсөө шалтгаалахгүй гэнэтийн давагдашгүй хүчэн зүйлс гэж байдаг. Дэлхий нийтээр цар тахал. Монгол улсад хатуу хөл хорио буюу өндөржүүлсэн бэлэн байдалд иргэд жилийн хугацаанд явсан. Энэ хугацаанд иргэд маань өр зээлэндээ баригдсанаасаа болоод хар жагсаалтад орж байгаа иргэд их байна. Энийг ямар хуулиар хамгаалах вэ? гэхээр иргэний хуулийн 222.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруутайгаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэдэг үзэл сана гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ бүхний гол зүйлс нь юу вэ? гэхээр сэтгүүлч таниас шалтгаалаагүй байхад та жам ёсныхоо идэх, унтах, ажил хөдөлмөр хийгээд зээлээ төлж чадахгүй байгаа тэр нөхцөл байдлыг чинь иргэний хуулийн 222.2 заалтаар зохицуулаад өгсөн. Тэгэхээр МУ-ын гаргаж байгаа хориг, арга хэмжээ шийдвэрүүд өнөөдөр таны болон энэ сайтыг үзэж байгаа нийт иргэдийн буруу биш гэдгийг нотолж байгаа. Хувь хүнээс шалтгаалахгүй байгалын гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс юм. Тэгэхээр манай УИХ-ын гишүүд маань хуулиа мэдэхгүй байна. Хуулиа мэдсэн ч ажиллахыг хүсэхгүй байна. Жилийн өмнө нь л банкны тухай хуулийн өргөн барихад бидний шаардсаны дагуу ажлаа хийсэн бол ийм байдалд орохгүй байсан. Өнөөдөр УИХ тарах дээрээ тулсан байна. Тараах, тараахдаа би тараах гээд явж байна. Тэгэхээр өнөөдөр ганцаараа энд зогсож байгаа Б.Жагарыг буруутгахаасаа илүү удахгүй телевиз үзээд “за манайхан жагсая”  гээд уриалахад талбай дүүрээд төрийн ордон бүслэлтэд ороод, төрийн ордон цагаа тулбал шорон болох юм шиг байна шүү дээ. Яагаад гэхээр энэ дотор бүгд гэмт хэргийн шинжтэй юм ярьдаг. Оюутолгойн тухай, банкны тухай ярьсан ч гэмт хэргийн шинжтэй. Банкны тухай хуулинд байр, суурьтай байж чадахгүй байна гэдэг.Энэ бол гэмт хэрэг юм. Яах гэж тэд нарыг сонгосон юм. Бид нар төлөөллийн зарчмаар буюу үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу өөрсдийнхөө эдлэх ёстой эрх чөлөөгөө эдлэх гэж явж байна. Тэгэхээр Б.Жагар гэдэг хүн өнөөдөр жагсаал хийгээгүй. Эрхээ эдлэх гээд энд явж байна. Энэ бичгийг гадаж авснаар МУ-ын их хурал нэн яаралтай хэлэлцэж бидний өмнө өгсөн 7350 хүний гарын үсэг, 3000 гаруй өргөдөл гомдол энэ Монголын ард түмний төлөөллийн зарчмыг хэрэгжүүлж байгаа юм. Тэгэхээр ард түмний штабын зүгээс төлөөллийн ард түмний ардчиллын дагуу тэр олон мянган хүний өргөдөл, гомдлын гарын үсгийг УИХ-д хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна" хэмээлээ. Тэмцэгч Б.Жагарын шаардлага бичгийг УИХ-ын даргийн хэвлэл нийтлэл олон нийтийн мэдээлэл хариуцсан зөвлөх Б.Эрдэнэбаяр авлаа. Уг шаардах бичгийн хариуг ажлын 5 өдрийн дотор авахаа тэмцэгч Б.Жагар илэрхийллээ. Эс тэгвээс тэмцлийн дараагийн хэлбэртэй шилжихээ мэдэгдлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.37.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.