Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 6 сарын 09-нд явуулж “New Image Cast” шинэ төхөөрөмж ашиглана
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-19

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус тус хэлэлцэж баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний Лхагва гаригт товлох саналыг тусгасан байна. Уг саналыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж ашиглах юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.