Засаг дарга М.Идэрбат орон нутагт ажиллаж байна
Үйл явдал
/
2021-01-19
Аймгийн Засаг даргаар М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан суманд ажилласан. Хамгийн эхэнд Хилийн дугаар отръяадын 0146-р ангийн үйл ажиллагаатай танилцсан. Хилийн саадны асуудал болон бугын зөрлөг 4 км газрыг хаахад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Үүний дараа Эрдэнэцагаан сумын цаг үеийн нөхцөл байдалтай танилцсан.
 
Газар нутаг том, хүн ам ихтэй тус сумын хувьд тулгамдаж байдаг олон асуудал байдаг. Ирэх жилүүдэд тус суманд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа олон ажил байгаа. Эрдэнэцагаан сумын Төмстэйн сэрвэн гэдэг газар алтны илэрц илэрч аймгийн удирдлагууд тухайн газрыг хамгаалалтад авч байнгын харуул хамгаалалт ажлуулж байгаа.
 
Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн 10 гаруй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон. Тус сумын Могжоохон 2-р цэцэрлэгээр орсон Тус цэцэрлэг 4 бүлэгт 160 хүүхдийг хүлээн авч ажилладаг. Энэ жил боомтын 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон. Сумын төвийн цэцэрлэгтээ багш ажилчид Өөрсдийн нөхцөл боломжоороо тохижилтын ажлыг сайн хийсэн нь харагдаж байлаа.
 
Тус суманд ашиглалтад ороогүй болон дуусах шатандаа явж байгаад царцсан 2 барилга байдаг. Эмнэлгийн ард баригдаж байгаад зогссон 12 айлын орон сууц, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан зочид буудлын барилга бүрэн бүтэн байлгах үүрэг чиглэлийг өгсөн. Ирэх 4 жилийн хугацаанд ямартаа ч ашиглалтад оруулж чиглэлийнх дагуу үйл ажиллагааг нь явуулна гэдгийг аймгийн Засаг дарга тодотгож байсан.
 
Дараагийн ажилласан сум Дарьганга сум байлаа. Тус сумын Засаг даргаар Д.Болдбаатар томиглогдон ажиллаж байна. Өвөлжилтийн байдал 3,4-р багийн нутагт хүндэрсэн тал газартаа 11-12 см цастай гуу жалгандаа 20-25 см цастай. Сум төвийн халаалтын систем доголдсоны улмаас албан байгууллагууд хүйтэн ажиллах орчин нөхцөл хүнд байгааг онцолж байсан.
 
Тус сумын отрын бүс нутагт хадлан хадсаны улмаас нөөц хадлангийн нутаггүй болсон. Цаашид шийдвэрлэх 2 асуудлыг танилцуулсан. Сумын нийт дулаан халаалтын системийг өргөтгөх 0,4 шугамын шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байсан. Дарьганга сумын эрүүл мэндийн төв шинэ барилга ашиглалтад орж тохилог орчинд ажиллаж байна. бохир соруулах машин авто калаб уурын ариутгагч хэрэгтэй байгааг хэлж байсан. Дарьганга сумын цэцэрлэг 2007 онд ашиглалтад орсон 2012 онд өргөтгөл баригдсан. Энэ жил шинэ цэцэрлэг ашиглалтад орохоор төсөвт тусгагджээ.
 
2019-2020 онд Ганга нуурын төсөл хэрэгжиж байгаа 10 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Мод тарьж 20 км хашаа татсан. Тохижилтын ажил хийгдсэн. 43 өрхийн 39 мянган толгой мал байдаг. 10 худаг гаргаж малчдад хүлээлгэн өгчээ. Төслийн эхний ээлжийн санхүүжилт дутсан учраас төслийн ажил зогссон байна. Цаашид Сүхбаатар аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эвэнт арга хэмжээтэй болох. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх Хунгийн баяр хийх өнгөрөгч намар Ганга нууранд 5000 гаруй хун чуулсан аялал жуулчлал болон хадлангийн асуудал анхаарч өгөхийг хүслээ.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.