Б.Ууганбаяр: УОК-оос ХӨЛ ХОРИО тогтоох ШИЙДВЭР гараагүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-01

Сүүлийн үед Коронавирусийн цар тахлын дотоодын дэгдэлт эрс нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж буйтай холбогдуулан ХӨЛ ХОРИО ТОГТООХООР болсон тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих "Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барина" гэлээ. Энэ асуудлаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай холбогдож тодруулахад “14 хоног хөл хорио тогтооно гэсэн шийдвэр гараагүй. Ярилцаж байгаа...” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.