Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2021-02-16
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 02-р дугаар сарын 15 ны өдөр боллоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үеийн байдалтай холбогдуулан хуралдааныг цахимаар зохион байгууллаа.
 
Хуралдааныг Дүүргийн засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Отгонбаатар удирдан явуулж “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт” шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллийг сонслоо.
 
02 дугаар сарын 19-ны өдөр буюу энэ баасан гарагт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 23 мянга гаруй иргэдээс шинжилгээ авах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Уг ажлыг зохион байгуулах, бэлэн байдлыг хангахыг удирдах ажилтнуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.