Л.Оюун-Эрдэнэ: Ковидын эсрэг ВАКЦИНЫ эхний тунг би тариулж ард түмэндээ УРИАЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа.  ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй уулзах үеэрээ тэрбээр "Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулна. Хамгийн эхний тунг хийлгэх нь энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм" гэлээ.  Ерөнхий сайд вакциныг хэр хурдан оруулж ирэх асуудлыг шийдвэрлэнэ, төдий чинээ вакцинжуулах ажлыг хурдан эхэлж, бид энгийн амьдралдаа орох боломжтой гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.120.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.