Хятад улсын ВАКЦИНЫГ манай улс хүлээж авахад БЭЛЭН
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-16

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайд Цай Вэньруй 2 сарын 9-ний өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн шинэ сайд С. Энхболдтой уулзаж, хоёр улсын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Элчин сайд Цай Вэньруй С. Энхболд сайдад үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, талууд харилцан дэмжлэг үзүүлж, цар тахалтай хамтран тэмцсэний үр дүнд өнөөг хүртэл хоёр улс хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй байна. Хятадын тал Ши Жиньпин даргын Хятад вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад хүртээмжэй, хямд үнээр нийлүүлэх тухай амлалтын дагуу тэргүүн эгнээнд Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэх болсноо зарласан. Хятадын тал цар тахалтай тэмцэх хамтын ажиллагаа болон вакцины хамтын ажиллагаагаа эрчимлүүлж, Хятад, Монголын Эрүүл мэндийн хамтын нэгдлийг цогцлоохын төлөө Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэв.

С. Энхболд сайд, Монгол, Хятад хоёр улс бол Иж бүрэн стратегийн түншүүд юм. Цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс харилцан туслалцаж, цар тахалтай хамтран тэмцэж, сайн үр дүнд хүрээд байна. Хятадын тал Монголын цар тахалтай тэмцэх үйлсэд олон удаагийн тусламж үзүүлсэн. Мөн тэргүүн эгнээнд Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлнэ гэдгээ зарласан. Монголын тал үүнд гүн талархал илэрхийлье. Монголын тал вакцин хүлээж авах холбогдох бэлтгэл ажлаа хийн, Хятадын талтай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлж, хоёр орны ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад бэлэн байна гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.227.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.