Б.Мэдрээ: Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан зэрэг зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Монголын Банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуйн нэгж “бүдрэнэ”. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч банкны харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно. Банкуудын нийт мөнгөний 88% нь иргэдийн л мөнгө учир бид санаа зовохгүй байхын аргагүй” гэж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.