Сайд асан Т.Мөнхсайхан Гэмтлийн эмнэлэгт МЭС ЗАСЛЫН ЭМЧЭЭР ажиллаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-10

Эрүүл мэндийн асан Т.Мөнхсайхан Гэмтэл, согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ зөвлөх эмчээр ажиллаж байна. Тэрбээр сайдын албан тушаалаас бууснаас хойш хэсэг завсарлаад өнгөрсөн долоо хоногт ажилдаа оржээ.

Т.Мөнхсайхан өвдөг түнхний үений дурангийн мэс заслыг Монгол Улсад нэвтрүүлсэн бөгөөд энэ мэргэжлээрээ ГССҮТ-д  арван жил ажилласан юм. Мөн энэ чиглэлээрээ залуу эмч нарыг бэлтгэснээр өвдөг түнхний үений дурангийн мэс заслыг ГССҮТ-өөс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нутагшуулсан байна. Тэрбээр 2016 оноос ГССҮТ-ийн ерөнхий захирал, 2019 оноос УНТЭ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдаар томилогдсон билээ. Эмнэлгийн даргаар томилогдсон ч долоо хоног тутамд мэс засал хийж байсан бол одоо үндсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.