Монголын сумочдын дээд зиндааны 89 дэх түрүүг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хүртжээ

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн шийдвэрлэх 15 дахь өдрийн барилдаанууд (2021.03.28) явагдаж өндөрлөлөө.

 

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотай барилдаж, дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ.

Тэрбээр бэртлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм.. Түүний араас маэгаширагийн 12-д эрэмбэтэй Аоияама, озэки Асанояама, озэки Такакэйшо, комүсүби Такаяасү тэргүүтэй бөхчүүд удаалав.

Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров долоон даваа, найман унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн долоон даваа, найман унаатай, Чиёошома Г.Мөнсайхан, найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, 10 унаатай, Хошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатай тус тус башёг өндөрлүүлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.