Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчид УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүүгийн гэрт хонож мөрийтэй тоглосон тухай нэгэн бичлэг 2021 оны 03 сарын 25-нд олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн хэрэгт нэр холбогдсон төлөөлөгчдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүний дүү Х.Болорбаатар нь одоогоор Дорнод аймагт амьдардаг бөгөөд 2017 онд хууль бусаар баавгай савар гаргахыг завдсан этгээд юм.
Тодруулбал Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнхжаргал, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Ган-Сэлэм, Галт, Мөнхсайхан нарын дөрвөн төлөөлөгч нар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүүгийн гэрт чито бэлтгэж мөрийтэй тоглосон болохыг илрүүлэн шалгаж байгаа юм байна.
Тэднийг Покер тоглосныг батлавал дараах хариуцлагыг хүлээлгэх юм. Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн зарим заалтад өөрчлөлт орж 2017 оны хуулиар зөрчилд хамруулаад байсан мөрийтэй тоглоом зохион байгуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон. Мөрийтэй тоглоом нь хүнийг донтуулах нөлөөтэй. Тийм ч учраас нийгэмд учруулах хор нөлөө их, донтсон этгээд мөрийтэй тоглох мөнгөө олохын тулд дээрэм, хулгай, залилан мэхлэх гэмт хэргүүдийг үйлддэг гэх судалгаа бий. Мөрийтэй тоглоом тоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн Зөрчлийн тухай хуульд заасан. Харин мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол эрүүгийн хуулийн 20.17-д зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-
13 цаг 29 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин