ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо наадмын үеэр тамирчдыг өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамруулах талаар хэлэлцэж магадгүй гэж эх сурвалжууд өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ.
Одоогоор тамирчдаас дөрвөн хоног тутам шинжилгээ авахаар төлөвлөөд байгаа юм. Зохион байгуулагчид “COVID-19”-ийн шинжилгээг өдөр тутам хийхэд шаардлагатай ажиллах хүч, зардлын өсөлтийг олон нийтийн шинжилгээний хүртээмжид нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
гэж Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко гуравдугаар сарын 9-нд мэдэгдсэн юм.
Өнгөрсөн 12 дугаар сард Японы Засгийн газрын тэргүүлсэн ажлын хэсэг тамирчдаас 96-120 цаг тутамд “COVID-19”-ийн шинжилгээ авахыг чухалчлахыг тайландаа дурджээ. Ийнхүү тамирчдыг дөрвөн хоног тутам шинжилгээнд хамруулах журмыг хоёрдугаар сард танилцуулсан билээ.
-
13 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин