Анх удаа олимпийн наадам гадаад үзэгчгүй зохиогдохоор болжээ

“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулагч Япон улс “Олимпийн наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Тэгвэл “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс бууруулахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм. Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны бямба гарагт болсон Олон улсын олимпийн хороо (IOC) болон Олон улсын паралимпийн хороо (IPC) -ны уулзалтын үеэр “Токио-2020” наадмыг зохион байгуулагчид энэ тухайгаа мэдэгдэж, дээрх байгууллагууд хүндэтгэн хүлээн авч буйгаа мэдэгджээ.  Үүний зэрэгцээ ОУОХ-ноос энэхүү шийдвэрийг нэгдсэн бодлогоор журамлах, зөвхөн үйл ажиллагаанд биечлэн оролцогчдод итгэмжлэх эрхийн мандат олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр ОУОХ буюу үйл ажиллагааг удирдан явуулж буй гишүүдийн шийдвэрээр ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын холбоодын удирдах албан тушаалтан, Спортын сайд нар гэр бүлийн гишүүд, дагалдах зочид “Токио-2020” олимпийн наадамд оролцох боломжгүй боллоо.  Мөн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зүгээс зочдын хөтөлбөр, домогт тамирчдын хүлээн авалт зэрэг уламжлалт арга хэмжээний хөтөлбөрүүдийг цуцлахаар болсноо мэдэгджээ. 2021 оны долоодугаар сарын 20, 21 болон наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Токиод болох 138 дугаар хурал болон долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд болох юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.