СЭДЭВ: ШШЕГ Засгийн газрын ШИЙДВЭРИЙГ ЗӨРЧИЖ 1,7 тэрбумын тендер зарлажээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-04-03

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2021 оны 04 сарын 02-ний өдөр “Дүрэмт хувцас, түүний үндсэн болон дагалдах хэрэгсэл” гэсэн нэртэй бараа үйлчилгээ худалдан авах 1,7 тэрбумын тендер зарлажээ.

Тус тендерт

1    " Саравчтай малгай "   -   230,000 дүнтэй

2    " Ёслолын хувцас "   -   2,800,000 дүнтэй

3    " Албаны хувцас "   -   1,770,000 дүнтэй

4    " Чимэг, хэрэглэл "   -   321,100 дүнтэй

5    " Өвлийн хувцас "   -   2,232,000 дүнтэй

6    " Савхин хувцас "   -   805,000 дүнтэй

7    " Ахуйн хэрэглэл "   -   435,000 дүнтэй

 8    " Тусгай ажиллагааны хувцас "   -   752,500 дүнтэй

9    " Хагас ноосон даавуу "   -   2,500,000 дүнтэй

10    " Хээрийн эрээн даавуу "   -   1,250,000 дүнтэй

11    " Цамцны даавуу "   -   344,500 дүнтэй

12    " Хөвөн даавуу "   -   1,835,000 дүнтэй

13    " Ажлын даавуу "   -   768,000 дүнтэй

14    " Дагалдах материал "   -   853,350 дүнтэй

15    " Туслах материал "   -   247,850 дүнтэй байхаар тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 сарын 18-ны хуралдаанаар Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Энэ хүрээнд  Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх гэсэн тогтоолыг Засгийн газрын шийдвэрийг ШШЕГ-ынхан биелүүлэхгүй, тус байгууллагын удирдлагууд том толгойлсон зөрчил гаргасан уу... Үүнд Засгийн газрын тэргүүн анхаарал хандуулах уу... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.54.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.