Монголоос Олимпын эрх олгох Чөлөөт бөхийн тэмцээнд 10 тамирчин оролцоно
“Токио-2020” оны зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлийн эрх олгох тэмцээн дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болно. Үргэлжлэн дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Насанд хүрэгчдийн 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Олимпийн эрх олгох тэмцээнд Монголын Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 10 тамирчин, Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 тамирчин нийт 30 тамирчин оролцохоор болжээ.Эдгээр тэмцээнд оролцох 30 тамирчид дөрөвдүгээр сарын 7-ны өдөр багш, дасгалжуулагчдын хамт “Хүннү Эйр” компанийн тусгай үүргийн нислэгээр Алматы хотыг зорино.
Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд эрэгтэйчүүдээс:
- 57 кг-ын жинд – ОУХМ Т.Түвшинтулга
- 74 кг-ын жинд- Б.Бат-Эрдэнэ
- 86 кг-ын жинд –Г.Ганхуяг
- 97 кг-ын жинд Ө.Батсүх
- 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдээс:
- 50 кг-ын жинд- ОУХМ Ц.Намуунцэцэг
- 57 кг-ын жинд- Б.Хонгорзул
- 53 кг-ын жинд- Б.Болортуяа
- 62 кг-ын жинд- Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
- 76 кг-ын жинд- Гавьяат тамирчин О.Бурмаа нар оролцоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин