Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар “АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ” байж болзошгүй нэгэн баримт байна. Энэ хоёр эртнээс хойш ойр харилцаатай байсан. Монголбанкны дэд Ерөнхийлөгч болон СЗХ-ны дэд дарга байхдаа хамт СЗХ-ны гишүүд, түүнээс өмнө Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн удирдлагын багт хамт ажиллаж байсан юм билээ.
2019 оны сүүлээр Монголбанк 16 давхар шинэ байртай болсон. АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлсэн гэж тэд тайлбарладаг. Энэ төслийн хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийг шинээр барих шаардлага үүсжээ. Одоо Монголбанканд 400 орчим ажилтан ажилладаг. Байр хангалтгүй. Мөн цахим гүйлгээг аюулгүй орчинд, хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах шаардлага үүссэн байна. Үндэсний цахим гүйлгээний төвийг орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж байгаа тул тусгай зориулалтын барилгад тооцогдоно гэж Төв банкнаас мэдэгдэж байлаа.
Тэгвэл энэ байранд хууль зөрчиж ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагыг нэг тэрбум төгрөгийн түрээсээр байрлуулах гэрээг хийжээ. Тодруулбал Монголбанкны Тамгын газрын захирал Г.Пүрэвсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбалжамц нар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “дугаар 03,-03 0221/62” тоот үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ хийж Монголбанкны эзэмшил, өргөтгөлийн барилга болох Үндэсний цахим гйүлгээний төвийн барилгын дөрөвдүгээр давхарын 742,52м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хороонд зургаан жил буюу 72 сарын хугацаанд нэг тэрбум төгрөгийн түрээс төлөөс өмчилж авах болзолтой гэрээ хийжээ. Ингэхдээ Монголбанкны 4330014 тоот дансанд сар бүр түрээсийн төлбөр болгож 13 сая 880 мянган төгрөгийг зургаан жилийн хугацаанд хийхээр тооцоолсон байна. Энэ тухай баримт Санхүүгийн Зохицуулах хорооны ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД бичигджээ.
АСУУДАЛ НЭГ: 2019 ны 09 дүгээр сард Монгол банкны удирдлагууд “Бид хуучин байран ажиллаж байна. Удахгүй нурна. 400 гаруй ажилтан маань багтахгүй байна. Шинэ үйлчилгээнүүдээ нэвтрүүлэх учраас 16 давхар барилга бариулж байгаа. Үүнд зөвхөн Монголбанкы бүтцийнхэн л ажиллана” гэсэн тайлбарыг өгч байв. Гэвч 2021 оны 02 дугаар сарын 23-нд Санхүүгийн зохицуулах хорооноос 27 сая 760 мянган төгрөгийн гүйлгээгээр мөнгө авчээ.
АСУУДАЛ ХОЁР: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО НЬ сар бүр Засгийн газрын нийтлэг үйлчилгээний байруудад байр ашигласны мөнгө гэж төрдөө буцаагаад төлдөг. Зөвхөн 2021 оны хоёрдугаар сард л гэхэд 29 сая 111 мянга 500 төгрөгийг Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газруудын 499230423 тоот Худалдаа хөгжлийн банкы төгрөгийн данс руу шилжүүлжээ.
ЭНЭ ҮЙЛДЭЛ НЬ: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
7.1.Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно” гэснийг ЗӨРЧЖЭЭ.
-
9 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин