БАРИМТ: АТГ-аас ТАТАН БУУГДСАН компанийн данс руу их хэмжээний МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН байж болзошгүй...!!!
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-04-07

Монгол Улсын Засгийн газрын 100 хувийн өмчит “ХӨГЖЛИЙН БАНК” ХХК нь “Ди Би Эм Линзинг” ХХК-ийг 2017 оноос охин компаниа болгон үүсгэн байгуулсан. Тус компани нь санхүүгийн түрээсийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага аж. Уг зорилгын хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-дэд хүнд даацын машин механизм, техник, тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байгууллага байсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сараас “ТАТАН БУУГДСАН” байна.

Хөгжлийн банкны 2019 оны тайланд дурдсанаас үзвэл Зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамтай хамтран “Улс хоорондын нийтийн тээврийн салбарт дэмжлэг үзүүлэх” төсөлд нийт 16 аж ахуй нэгжид 40 том оврын автобус нийлүүлжээ. Үүний нэг нь АТГ-т нийлүүлсэн  “АСЕМ”-ын автобус болон бусад төрлийн үйлчилгээнүүд юм.

Авлигатай тэмцэх газрын Шилэн дансны мэдээлэл дурдсаны дагуу 2019 оны зургаадугаар сард 35 сая 342 мянга 844 төгрөгийг “Ди би Эм лизинг” ХХК-ийн  “Чингис хаан банк”-ны 3101000190 тоот дансанд 2019 оны 06 сарын 21-ний өдөр шилжүүлжээ.

Үүний дараа 2020 оны 06 зургаан сард “Ди би Эм лизинг” ХХК-ийн   “Төрийн банк”-ны 1002200626003 тоот дансанд 35 сая 216 мянга 800 төгрөгийг шилжүүлсэн бол мөн оны 12 дугаар сарын 18-ний өдөр “Ди би Эм лизинг” ХХК-ийн   “Төрийн банк”-ны 1090000092432 тоот  өөр данс руу 105 сая 650 мянга 600 төгрөгийг шилжүүлсэн.

2021 оны 01 дүгээр сарын  22-ний өдөр “Ди би Эм лизинг” ХХК-ийн   “Төрийн банк”-ны 1090000092432 тоот  өөр данс руу 63 сая 117 мянга 020 төгрөгийг  тус тус “САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР” гэсэн утгатайгаар  шилжүүлсэн баримт байна.

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн хэмээн тодорхойлсон байдаг.

Тэгвэл тус байгууллага нь  Монгол Улсын Хөгжлийн банкны  охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас их хэмжээний үнийн дүн бүхий санхүүгийн түрээсийн үйлчилгээ авчээ.  Энэ нь санхүүгийн хувьд хөгжлийн банкнаас хараат  байдаг байж болзошгүй  гэсэн хардлагыг төрүүлж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.93.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.