н.Даваацэрэн: Сургалтын төвүүдэд ЖДҮ-ийн зээл БИЕЛЭЛЭЭ ОЛОХГҮЙ байна
Тойрогт нь
/
2021-04-07

ЖДҮ-ийн төлөөлөл, хөгжмийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг Даваацэрэн хүрэлцэн ирж сургалтын төвүүдийн эрх ашиг, ЖДҮ зээлийн биелэлээ олж байна уу? тухай ярилцлаа

УОК, Засгийн Газрын гаргасан сургалтын төвүүдийг зогсоосон шийдвэрт сэтгэл дундуур байна гэж таны хийсэн лайваас дүгнэсэн. Ямар ямар шийдвэрүүдэд нь сэтгэл хангалуун бус байна вэ?

  - ЖДҮ-ийн 3 хувийн зээл хүмүүст эрх тэгш хүрэхгүй байна. Ямар ч судалгаа хийхгүйгээр Засгийн Газар шийдвэр гаргасан. Үүнээс болж олон ААН-үүд сэтгэл дундуур байна. Ерөнхийдөө материалаа бүрдүүлээд зээл авах гэсэн бүтээгүй. Зээл авах шаардлагагүй хүмүүст зориулсан зээл юм биш үү? “сургалтын төвүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо” гэж байдаг. Анх хөл хорио тогтоосноос хойш ямар байгууллагыг хаасан бэ? гэхээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Аялал жуулчлалын байгууллага бас эдийн засгийн хувьд хэцүү болсон ч гэсэн зун алдагдлаа нөхчихсөн. Сургалтын төвүүд зун алдагдлаа нөхөх гэхээр хүмүүс амарч зугаалаад явчихдаг хэн ч сургалтад суухгүй. Түрээслэгч нар маань төлбөрөө бүтэн авч байна. Зээл авах гээд очихоор хуулиас давсан зүйл банкнууд шаарддаг.

Танай салбар хэчнээн хүнийг ажлын байраар хангадаг вэ, хэчнээн хүмүүсийг бэлтгэж гаргадаг вэ? “сургалтын төвүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-д хэдэн байгууллага багтдаг вэ?

   - Манай холбоонд 500 гаруй ААН-үүд байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүй сургалтын төвийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг тоог мэдэхгүй байна. Тэгэхээр асар их зах зээл нураад байгаа юм. Бид 3 хувийн зээлийнхээ гаргалгааг гаргаж өгөөч л гэж хүссэн. НӨАТ өгдөггүй учир бид зээлж авч чадахгүй байна. “Сургалтын төвүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо” нийлээд Боловсрол Шинжлэх Ухааны             яамд хандахаар та нар манайд харьяалагддаггүй гээд тоодоггүй. Тийм байж хөл хорио тогтоохоор бүх шатны боловсролын байгууллагыг үйл ажиллагааг зогсооно гээд зогсоочихдог. Ийм сонин нөхцөл байдалтай сургалтын төвүүд ажиллаж байна.

Хөдөлмөрийн яамд хандсан уу?

   - Хөдөлмөрийн яамд бид баримт бичгүүдээ гурван удаа явуулсан. Холбооны зүгээс болон дан дангаараа өгсөн одоо хүртэл хариу байхгүй. Бодлогын түвшинд бид орхигдсон хүмүүс байгаад байна. Тусгай зөвшөөрөл авч хянуулдаг хууль ёсныхоо дагуу л явдаг. Хөдөлмөр хамгааллын яам бидэнд тусгай зөвшөөрөл олгож байгаа юм чинь бидний бүртгэл байгаа. Тийм байхад биднийг вакцинжуулах ажил ч хийгдээгүй. Жил болгон бид 450 мянгаар сунгалтаа хийлгээд тусгай зөвшөөрлөө авдаг. Тийм байхад л ингээд хаягдаад өнгөрлөө. Сургалтын байгууллага л өвчин тараана гэдэг ойлголттой. Гэтэл тийм биш нэг байрны дэлгүүр ороход л хэдэн хүн холхиж байгаа бол? Тэр хүмүүсийн бүртгэл нь хаана байна? зохион байгуулагч нь үйлчлүүлсэн хүмүүсийнхээ бүртгэлийг гаргаж өгч чадах уу? гэтэл сургалтын төвд үйлчлүүлсэн хүмүүс бүгд бүртгэлтэй цагаараа явж байдаг. Уг нь сургалтын төвүүд хамгийн эрсдэлгүй салбар нь шүү дээ. Шийдвэр гаргаж байгаа салбарынханд судалгаа муу байгаад байна уу? сургалтын төвийн үйл ажиллагааг үнэлж чадахгүй байна.

Хүүхдүүдэд коронавирусын халдвар алдчихна гэдэг айдас байгаа болохоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоож байна уу?

    - Тийм байж магадгүй. Улс төрд гарч байгаа юм чинь биднээс илүү ухаантай хүмүүс л гарч байгаа байх. Араа бодоод хаадаг байж магадгүй. Гэхдээ бид дотроо коронавирусыг алдлаа гэхэд бүртгэлтэй учир хариуцлагаа хүлээж чадна. Манай салбарын хувьд бид хүлээцтэй байж бүх шийдвэрүүдийг хүндэлдэг. Өнгөрсөн жилийн 3 мянган гарын үсэг цуглуулаад талбай дээр жагсаж байсан. тэмцсэний үр дүнд 2020 оны 5 дугаар сард сургалтын төвөө нээлгэж чадсан.

Танай сургалтын төв хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан бэ?

  - 2010 оноос үйл ажиллагаагаа явуулаад 2013 онд тусгай зөвшөөрлөө авч 11 жил ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл хэчнээн төгсөгчийг сургаж гаргасан бэ? зөвхөн танай хөгжмийн сургалт?

   - Хөгжмийн сургалт маань гэрээгээр 8768 байдаг юм. 8768 хүнд бид анхан болон дунд шатанд хөгжим заасан. Үүнээс жилээс дээш сурсан 536 хүнд мэргэжлийн сертификатуудыг олгосон.

500 гаруй ААН-ийн үйл ажиллагаа зогсож байна гэхээр асар их хүмүүсийн ар гэр амьдрал яригдаж байна. Бид хэвлэл мэдээллийн зүгээс хамтран ажиллахад бэлэн байна.  Хүрэлцэн ирсэнд баярлалаа.

 - За баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.142.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.