О.Цогтгэрэл: Санжаасүрэнгийн Зориг-д МУ-ын БААТАР цолыг нэхэн олгох нь зүйтэй гэж үзэж байна
Үйл явдал
/
2021-04-07

АН-ын дарга О.Цогтгэрэл: Санжаасүрэнгийн Зориг-д МУ-ын БААТАР цолыг нэхэн олгох нь зүйтэй гэж үзлээ.

Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэдээ, АН-ын гишүүд, дэмжигчдээ, Та бүхэндээ хаалттай нийгмийн ханыг нураахаар, нэг намын дарангуйллыг тас цохихоор Монгол орны сэтгэл зүрхнийхээ дуудлага бүрээр холбогдсон. АН-ын анхдугаар их хурлаа хийсэн түүхэн өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр бидэнд ялалтын уухай хашигчиж, ямар гавьяа байгуулснаа яриад бахардан суух биш бодох, ярилцах цаашдынхаа ирээдүйг төлөвлөж төсөөлөх чухал цаг үе ирээд байна. Өдрөөс өдөрт ардчилагчдын нэр хүнд унаж, ард түмний итгэл буурч тэр бүрийд нь бид дотроо хэмлэгдэж биднээс хойш намууд шил дарааллан төрж замын уртад зарим нь мөрөө хөөсөн.

Тэр болгонд иргэдийн эрх хумигдаж, түшмэдийн эрх дархалж, төрийн алба данхайж, улсын төсөв тэлсээр ирсэн. Бид бүгд цугтаа байж цуглахгүй бол ардчилалын эрх чөлөө, Монголын мянга мянган бизнесийн эрх чөлөө устаж үгүй болох цаг мөч болж байгааг бид харж байна.

Замын урт тасарч үлдсэн нөхдөө энэ баярын өдөр ардчиллаа бүтэн болгож буцаад нэгдэх уриалгыг АН-ын зүгээс, АН-ын даргын зүгээс дэвшүүлж байна.

Ардчилсан үзэл санааны удирдагч, "Ардчиллын алтан хараацай" С.Зоригийн монгол улсын баатар цолыг нэхэн олгох саналыг АН-ын зүгээс эхлүүлж байгаагаа монголын мянга мянган иргэдэд зарлаж байна. Энэ санаачлага бол хэн нэгэнд хэлбэрийн төдий олгох гэж байгаа үйл хэрэг биш. Өдрөөс өдөрт уруудсаар байгаа монгол хүний үнэ цэнийг өсгөх, өдрөөс өдөрт алдагсаар байгаа эрхийг нь сэргээж ардчиллаа хамгаалах гэсэн оролдлого гэж бид үзэж байна. С.Зориг агсанд Монгол Улсын "БААТАР" цолыг олгох саналыг дэмжиж байгаа иргэд цаасаар болон дижитал хэлбэрээр бидний бэлтгэсэн материалд овог, нэр, гарын үсгээ зурж дэмжээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.