Ж.Бат-Эрдэнэ: Нэмүү өртөг шингэсэн хялгасыг нь ялгасан ноолуурыг экспортлоно
Үйл явдал
/
2021-04-07
Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын дараа орох хөдөө аж ахуй, түүн дотроо ноос ноолуурын салбарыг дэмжих арга хэмжээний саналыг Б. Чойжилсүрэн, Д. Тогтохсүрэн, Ж. Батжаргал, Н. Наранбаатар,Г. Тэмүүлэн нарын гишүүдийн хамтаар санаачлан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор оруулан батлууллаа.
 
✅Монгол Улс нийт ноолуураа угаагад экспортолдог байсан бол 2023 оноос Зөвхөн самнаж буюу хялгасыг нь ялгасан ноолуурыг экспортлоно. Энэ бол нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжсэн шийдвэр бөгөөд ноос, ноолуурын үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг Засгийн газраас батлан мөрдөхөөр болов.
 
✅Мөн ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирэхэд гааль болон НӨАТ-гүй байх боломжийг Засгийн газар судлан, холбогдох хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон нь ноос, ноолуурын салбарт гарах хоёр дахь том дэвшил болж байна.
 
✅Боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулж 3 хүртэлх жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 200 тэрбум төгрөгийн зээлийгноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгогдоно. Дахин санхүүжилтэд зориулсан зээлийн хэмжээ 10 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх юм.
 
✅ Эх оронч төрийн худалдан авалтыг дэмжин цэвэр ноосон болон ноос ноолуурын холимог даавуу, цэмбэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагч царэг армийн болон сурагчдын дүрэмт хувцасны даавуун материалыг дотооддоо үйлдвэрлэн хангах.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.