Э.Бат-Үүл: Ардчилсан намд ялагдах өдрөө Монгол Ардын нам хүлээж суух ёстой
Үйл явдал
/
2021-04-07

С.Эрдэнийн АН-ын 31 жилийн ой... АН-ын цахим ИХ ХУРАЛ болж байна

 

4 дүгээр сарын 7-ы өдөр бол Ардчилсан Намын хувьд онцгой өдөр болж байна. Энэ өдөр Ардчилсан Намын гишүүдийг төлөөлөн сонгогдсон 900 гаруй төлөөлөлтэйгөөр анхдугаар их хурлаа хуралдаж Ардчилсан Нам мэндэлсэн өдөр. Монголд анхны цахим сонгуулийг явуулан сонгогдсон шинэ залуу үеийн нэр төртэй төлөөлөл болсон М.Тулгат аа Ардчилсан Намын даргаар өргөмжлөх баярт өдөр. Ийм өдөр АН-ын 200 гаруй гишүүдийн энгэрт байх ёстой “Баатар” тэмдгийг миний бие энгэр дээрээ та бүгдийг төлөөлөн зүүсэн. Та бүхэн бүгдээрээ “баатрууд” шүү баатрууддаа баярын мэнд хүргэе.

Монголыг зөвлөлтийн колоничлолоос, коммунистуудын дарангуйлал халдлагаас чөлөөлсөн Ардчилсан Намын гишүүдийг баатрууд гэхгүй бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ? Монгол Улсын жинхэнэ тусгаар тогтнол эрх чөлөөг эдийн засаг улс төрийн хувьд баталгаажуулах гэж яваад гадаад дотоодын улс төрийн захиалгаар захиалагч явуулгын эрсдэлд орж хилс хэргээр шоронд сууж байгаа хоригдол болсон 1992-1994 он хүртэл намын дарга байсан М.Энхсайхан, 1994-1996 онд дарга байсан Д.Ганболд болон Үндэсний хороодын гишүүд болох С.Баярцогт, Бямбасайхан нарыг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ? саяхан манай намд чөлөөт цахим сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Алтанхуяг дүүдээ хандаж хэлэхэд Ардчилсан хувьсгалын анхдагч “Баатар” аав чинь тэнгэрээс хараад баярлаж суугаа гэдгийг зориуд хэлье. Цахим сонгуулиар ялалт байгуулж Ардчилсан Намын даргаар өргөмжлөгдөж байгаа М.Тулгат дүүдээ баяр хүргэе. М.Тулгат бол Ардчилсан Намын цэвэр үүлдэр юм аа. М.Тулгатын өвөө, эмээ, аав ээж, нагац ах гээд бүгд Ардчилсан Намын анхдагч юм гээд би нотлон хэлж чадна.

Ардчилсан Намыг Монгол Ардын намын дагуул болгоогүй тэмцэж залуучууддаа тэр чухал амин сүнсийг нь хүлээлгэж өгсөн С.Эрдэнэ даргадаа бид талархах учиртай. С.Эрдэнэ даргад андын хувиар хэлэхэд ардчиллын төлөө тэмцэж явахад С.Эрдэнэ намайг 52 дугаар тойрог дээр өрсөлдөхөд миний сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Намайг ялалтад хүргэсэн. Өнөөдөр С.Эрдэнэ Ардчилсан Намыг Монгол Ардын Намын дагуул болохоос хамгаалж чадсанд би үнэхээр нөхрийн хувиар баярлаж байна. Чи чадсан шүү С.Эрдэнэ ээ гэж бахдан хэлмээр байна. Ардчилсан нам Монгол Ардын намын дагуул болох ёсгүй. Ардчилсан намд ялагдах өдрөө Ардын нам хүлээж суух ёстой. Ардчилсан нам ялах өдөр ирнэ. Бид Ардчилсан Намын залуу үеийг гаргаж ирсэн ялах өдөр гарцаагүй юм аа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.