Төрийн албыг ажлаа явуулахад саад учруулж буй Спортын холбоодуудыг өрөөгөө суллахыг шаардлаа
Үйл явдал
/
2021-04-07

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын оюутны спортын холбоог/МОСХ/ Спортын төв ордон дахь албан өрөөгөө чөлөөлж өгөхийг шаарджээ. Үүнтэй холбогдуулан МОСХ болон Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр/2021.04.07/ мэдээлэл хийлээ.

-Өнгөрөгч хоёрдугаар сард Биеийн тамир, спортын улсын хорооноос манайхыг байраа чөлөөл гэсэн шаардлагыг тавьсан. Үндэслэлийг нь асуухад агентлагийн байранд хамааралгүй холбоод байрлахгүй, байраа чөлөөл гэсэн. Бид 43 төрлийн спортын холбоодтой хамтарч, баг тамирчдаа гадаад руу тэмцээнд илгээж, дотооддоо тэмцээн зохион байгуулдаг. Монголын оюутны спортын холбоо 93 их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Манай холбоо, Монголын оюутны холбоо хамтраад Монгол Улсын Ерөнхий сайдад хандах гэж байна. Оюутнууд бол нийгмийн халамж шаардсан хэсэг. Гэтэл туслаж, дэмжих ёстой хүмүүсийг дэмждэггүй Засгийн газрын агентлаг байгаад харамсч байна. Бид холбооныхоо аж Бид өнгөрсөн онд шаардлагыг нь биелүүлж, гуравдугаар давхрын өрөөгөө суллаж, нэг давхарт нүүж орсон. Гэтэл нэг жилийн дотор дахиад яв гэсэн шаардлагыг хүргүүлж байна.

Монголын оюутны холбооны ЕНБД Э.Дөлгөөн:

-Манай холбоо Монгол оюутны спортын холбоотойгоо хамтран ажиллаад 20 гаруй жил болжээ. Гэтэл 147 мянган оюутны эрх ашгийг хамгаалдаг хоёр холбооны нэгийг маань түлхэн гаргаж буй нь ёс зүйгүй үйлдэл. Энэхүү асуудлыг шийдэх, хамтран ажиллах зорилготой байна.

Дээрх албан хүмүүсийн мэдээлэл хийсэн холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос тайлбар авахад “Монголын оюутны спортын холбооны үйл ажиллагааг хаасан зүйл байхгүй. Хуулинд зааснаар төрийн байгууллагын ажиллаж буй газар хувийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй. Тэр заалтынхаа дагуу л бид Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодыг нүүлгэж байгаа. Спортын төв ордоны зүүн талын өргөтгөлд 10 гаруй өрөө, хурлын танхим бэлдчихсэн. Тийшээ л нүүж орохыг зөвлөж байгаа юм. Спортын төв ордонд ажилладаг кофе шоп, дэлгүүрүүдийн гэрээг цуцалсан. Энд зөвхөн паралимп болон дефлимпийн холбоо үлдсэн. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүс орж гардаг учир хуучин байранд нь үлдээсэн” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.41.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.