Засгийн газар дахин ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ саналыг дэмжлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-07

Цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул тархалтыг тогтоон барихын тулд ХӨСҮТ болон ЭМЯ-наас 21-28 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналаа өчигдөр болсон УОК-ын Шуурхай хуралдаанд танилцуулжээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаарх асуудлыг хэлэлцэж буй юм. Хатуу хөл хориог шуурхай тогтоохгүй бол өдөрт халдвар авах хүний тоо 1000-4000, нас барах хүний тоо өдөрт 30-д хүрнэ гэсэн тооцооллыг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж, ЭМЯ-нд уламжилжээ. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.