ОБЕГ Б.Хишигбаатар: Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 164 иргэнийг тусгаарлалаа
Үйл явдал
/
2021-04-08

4 дүгээр сарын 7-ны байдлаар Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц 164 иргэнийг Бага-Баян энхийн төлөө цогцолбор, Жаргалант сувилал, Альфа зочид буудалд байрлуулан автобусаар зөөвөрлөн дууссан.

Шадар сайдын 31 дүгээр тушаалаар гадаадаас нислэгээр ирсэн иргэдийг зочид буудалд буюу тусгаарлах байранд долоо хоногийн ажиглалтад байх шийдвэр гаргасан. 

Вакцины тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсөн бол гэрийн ажиглалтад шууд шилжүүлнэ.

Тусгаарлах байранд очихгүйгээр холбогдох бичиг баримтуудыг шалгаад гэр ажиглалтад шилжүүлж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.