С.Бямбацогт: Н.Алтанхуяг аа!!! Х.Баттулгын ачаар ХАМАГ ХЭРГЭЭ ЦАГААРУУЛЧИХААД битгий оодор за!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-08

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүийг томилох, чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Энэ үеэр чуулганы танхимд нэлээд ширүүхэн маргаан болов. Тодруулбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар хурц хурц үг шидэлцэв.

 Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, холбоогүй гэх маргаан бүр ширүүсэж, хувь хүн уруу дайрсан маргаан ч өрнөөд амжив.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гээд байсан. Үүнээс хойш дайрч доромжлох, хүчээр шийдэх асуудал гаарч байна. Та нар одоо боль. Бүх юмыг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Одоо бүр Цэцийн гишүүн уруу дайрч эхэллээ. С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд. Хүн өөрчлөгддөг гэж бодсон өөрчлөгдөөгүй л байгаа юм байна. Ганц нэг хүний томилгоог нь хүртэл дээрэмдэж авах гээд байх юм. Хуулийн дагуу хийж байна л гээд байх юм. ингэж хуулийн дагуу хийдэг юм уу С.Бямбацогт оо. Энэ Монгол Улс болохоос биш Монгол Ардын Намын Улс биш шүү” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд “Хамрын доор хагархай гэгчээр битгий орилоод бай. Надад ч бас хамрын доор хагархай бий. Би таныг үг хэлэхэд инээгээд сууж байдаг. Гэтэл чи битгий оодроод бай. Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг элэгээр нь хэвтүүлсэн чинь худлаа юу. Х.Баттулгыг дагаж байж хамаг юмаа цагаан болчгочихоод одоо битий сайн хүн болох гэж оролд. Чи тийм ч сайн хүн биш” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.