Н.Алтанхуяг: МАН ХҮЧЭЭР асуудал ШИЙДЭХ нь гаарч байна
Үйл явдал
/
2021-04-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээн авахгүй байхаар шийдлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 

Монгол Ардын Нам 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гээд байсан. Үүнээс хойш дайрч доромжлох, хүчээр шийдэх асуудал гаарч байна. Та нар одоо боль. Бүх юмыг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Одоо бүр Цэцийн гишүүн уруу дайрч эхэллээ. С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд. Хүн өөрчлөгддөг гэж бодсон өөрчлөгдөөгүй л байгаа юм байна. Ганц нэг хүний томилгоог нь хүртэл дээрэмдэж авах гээд байх юм. Хуулийн дагуу хийж байна л гээд байх юм, ингэж хуулийн дагуу хийдэг юм уу С.Бямбацогт оо. Энэ Монгол Улс болохоос биш Монгол Ардын Намын Улс биш шүү.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.151.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.