Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлгийн Ерөнхий газраас БҮХ НИЙТИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД 773 сая төгрөгөөр цэвэрлэгээний материал авах өндөр үнийн дүн бүхий тендер зарлаж, Засгийн газрын тогтоолыг зөрчжээ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн хуралдаанаар төрийн бүх байгууллага ХЭМНЭЛТИЙН ГОРИМД шилжих тогтоол гаргасан. Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ хүрээнд Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх, Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах үүрэг өгсөн байдаг.
Гэтэл Засгийн газрын харьяа Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Мал эмнэлгийн ерөнхий газар”-ын дарга Б.Ганзориг нар ЧОНО БОРООНООР гэгчээр яг бүх нийтийн хатуу хөл хориотой зэрэгцэн улсын төсвийн 773 сая төгрөгийн өртөг бүхий өндөр дүнтэй тендерийг 2021 оны 04 сарын 12-ний өдөр зарлаж сарын хугацаанд нээлттэй журмаар зарлажээ.
Тус тендерт
1 " Хлор агуулсан хуурай бэлдмэл " - 800,000 дүнтэй
2 " Калид сууриласан хүчил, шүлтийн нэгдэл бүхий хуурай бэлдмэл " - 2,300,000 дүнтэй
3 " Натрит сууриласан хүчил шүлтийн нэгдэл бүхий хуурай бэлдмэл " - 1,800,000 дүнтэй
4 " Халдвар хамгааллын нэг ба олон удаагийн хувцас, ариутгал, халдваргүйтгэлийн зориулалт бүхий мананцаржуулагч " - 2,839,444 дүнтэй байхаар тус тус худалдан авалт хийх задаргаа хийжээ.
-
6 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин