Ди Ди Эм Ти ХХК зөвшөөрөлгүй ТУУЛ гол руу усаа цутгаж ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ үед барилгын ажил явуулж байна
Тойрогт нь
/
2021-04-16

Монгол улсын хуульд  Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн гэж заажээ. Түүнчлэн усны тухай хуулийн 4 дүгээр зүйл,  4.3-т Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална гэж заасан байна.  Гэтэл Мишээл Лайф Стайл ххк-ны үйлчилгээ, конторын барилгыг гүйцэтгэж буй ДИ ДИ ЭМ ТИ ХХК  хатуу хөл хорионы үеэр далимдуулж хөрсний усаа туул гол руу шахаж байх юм. Яг энэ дүр зураг бол мишээл экспо орчимд болж байгаа явдал. Хөрсний усаа гол руу шахаж байгаа энэ байдал бүр 2020 оноос эхэлсэн гэж тус орчмын иргэд ярьж байх юм. Иймд МХЕГ ажлаа хийж байна уу эсвэл мэдэж байгаа хирнээ хөрсний усыг  цутгуулаад байсан юм уу. Ди Ди Эм Ти ХХК нь “ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАР”-аас авсан зөвшөөрөлгүй хирнээ дураараа Туул гол руу хөрсний усыг шахаж байх юм. Хөрсний усаа туул гол руу шахаж байгаа энэ компаны асуудлыг МХЕГ-ын хариуцаж байгаа байцаагч нь одоогоор шалгаж байна гэх юм. Ерөнхий захирал нь гэх Батболд гэгч иргэн "Хөрсний ус цутгаагүй Туул голын усыг буцаагаад Туул гол руу цутгаж байгаа" гээд хэнэггүй зогсож байх юм. Хатуу хөл хорионы энэ үед зөвшөөрөгдсөн 17 байгууллага л үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэтэл Ди Ди Эм Ти ХХК битүүмжилсэн хашаан дотроо үйл ажиллагаа явуулж иргэдийг олноор ажиллуулж байна.

Баримт 1. Хөрсний усыг гол руу урсгах тохиолдолд Туул голын сав газраас зөвшөөрөл авч стандарт хангасан тохиолдолд гол руу нийлүүлдэг. Ди Ди Эм Ти ХХК-нь ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАР”-аас зөвшөөрөл авалгүйгээр усаа цутгасан нь нотлогдож байна.

Баримт 2. Улс орон даяар улаан түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоосон. Зөвхөн зөвшөөрөгдсөн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гаргасан. Гэтэл ДИ ДИ Эм Ти ХХК битүүмжилсэн хашаан дотроо хэвийн ажиллаж байна.

Хууль журам үйлчилдэггүй энэ газарт ХЭН ГЭДЭГ ДАРГА, АЛБАН ТУШААЛТАН НӨЛӨӨЛӨӨД байгаа юм бэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.218.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.