Хайрын шүлгийн "Цагаан Уул-2020" наадмын Тусгай байр, М. Цэдэндоржийн нэрэмжит "Хуурын эгшиг" наадмын хошой "Дэд тэргүүн" байрын шагналт, залуу яруу найрагч Түмэндэмбэрэлийн Мөнх-Амарын "ЗҮРХНИЙ ХӨХ УУЛС" шүлгийг та бүхэндээ хүргэж байна
Хүрээлсээр,
нар ташиж,
уулсын орой шуугиад
Хүүшлэх,
сүүдрийнх нь үзүүр
толгодыг зовнингуй хулдана
Сартай ойрхоон, ганц од
улам ойртож ёлтойгоод
Салхи хуйлран босно.
ууланд салхи орно...
Ганц, хоёроор өвсийг
хайчилж эхэлснээ,
Газар халцарч,
элэг болтол шуурна...
Хондлойд нь цас унахад л
давхийн цочдог морьдын
Хоосон цанхыг
дадсан юм шиг хийсгэнэ...
Чиг нь уруудаж мэдэх адууны
салхин дороос
Чихээ хугартал хулмайсан
азарганы нүд гялалзана...
Харанхуйгаас,
түнэр шөнийг ч
хаанчилж мэдэх салхинд
Хад, чулуу нь ч
нөмөр, өвөртөө шургана...
Үдшээр, сүргээ багцалсан
харлаг тэхийн эврээс
Үгтээсээр,
үүлс цуцаад бараагүй нүүж одно...
...Анатай, манатай салхинд
чагтага авах хүмүүн
Айхтар аа... гэж гүвтнээд
эзэн савдагтаа залбирна...
Хат заасан өвгөдтэй,
бас салхитай, хөх ууландаа
Хал, хайр хоёрын
тэхий дундуур амьдарнаа...
... Хууг нь хийсгэх мэт боловч,
бөхөлсөөр байдаг
Хурмаст догширох мэт боловч,
номхорсоор байдаг
Зэрлэг салхи л орвол
амьдрал хэвээр үргэлжлэх
Зэлүүд бус зэлүүд
зүрхний хөх уулс минь.
2021
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.100.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 42 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин