Хайрын шүлгийн "Цагаан Уул-2020" наадмын Тусгай байр, М. Цэдэндоржийн нэрэмжит "Хуурын эгшиг" наадмын хошой "Дэд тэргүүн" байрын шагналт, залуу яруу найрагч Түмэндэмбэрэлийн Мөнх-Амарын
ХЭЭЛТЭЙ СОГОО НЯЛХАМСУУ САЛХИ ҮНЭРЛЭНЭ
шүлгийг та бүхэндээ хүргэж байнаТураг сөхрөөд шимэх
зэрлэг голын хөл рүү
Тунарах цагаан мананг
бугын урамдаа захална
Тавтир алдсан согоо
нойтон сүүлээ шарваж,
Ташлага сэмхэн зайхад
туруу нь шүүдэрт ариусана...
Шилбийг нь шүргэх гэхдээ
халиурсан их өвсний
Шигж ургасан догдлол
хуруу хүрэхэд л мэдрэгдэнэ
Ширвэсэн, алаг нүдтэй,
эрхэмсэг чиний минь үзэсгэлэнд
Ширтэх харчуулын санаа
ингээд л бохирсон нь магад аа...
Усархаг хөвд туучсаар
царам өгсөх согоо
Уулс дэгтэл урамдах
бугандаа нийлж ээнэгшихэд
Будан дундаас цухайж,
эврийнх нь салааг дамжихдаа:
Булгих догдлолоо сар
яажшуухан дарсан бол...
Хөндүүрээ ор тас мартмаар,
орчлонгийн сайхан их ээ
Хөхөвчнийх нь дэгээг би
ийм л агшинд мулталсан...
Хөмсөгөө алгуурхан атирааж,
цээж дүүгтэл шургахад
Хөхнийх нь товчинд
хурууны өндгөө адисласан...
Хээлтэй согоо
нялхамсуу салхи үнэрлэнэ
Хэлээд л баймаар шүү...
Орчлонгийн сайхан их ээ
Хэвлий түрэх тэр минь
дураар аашиндаа гэрэлтэнэ
Хэлэлгүй ахиад л үнсмээр..
. Ай, орчлонгийн сайхан ихийн их ээ.
2020 он
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 40 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин