Хайрын шүлгийн "Цагаан Уул-2020" наадмын Тусгай байр, М. Цэдэндоржийн нэрэмжит "Хуурын эгшиг" наадмын хошой "Дэд тэргүүн" байрын шагналт, залуу яруу найрагч Түмэндэмбэрэлийн Мөнх-Амарын "ААРЦНЫ ЧУЛУУ" шүлгийг хүргэж байна
Аараг толгодоос уруугаа сэрүү татаад
Аарцны чулуу оройд хүйт дааж байгаа
Аминдаа, муу ээж минь ганц шүүм дарчих гээд
Ажиггүй тэр чулууг алгаараа илбэж байгаа...
Шар сүү нэвчээд бүлээн болох биш,
Шандны ангир жиндээд яарч буцдаг цаг юм
Шаргал өвсний голд хар чийг унаад
Шанхан дороо хүлэг чичирч хонодог намар юм.
Зовниод байгаа сэтгэлд
Зовлон даанч их ээ..
Зоо, нуруундаа “юм” оруулбал яах вэ
Шүүм аарц дарах гэж тонголзсоор байгаад
Шүүрс алдахтай уралдаж намхан болбол яах вэ
Жин, нүүдлийн хөлөөр тоосонд дарагдаж үлддэг
Жил тойроод ирэхэд бороонд угаагдаж угтдаг
Жирийн л аарцны чулуу илэгдсэн янзгүй байхад
Жийрхэх ухаанд ижий минь
Жижгэрсээр байх л хэцүү еэ...
Цасны үнэр авсан өвсний амьсгал цантаад
Цацлын нүдний сүү нар хүлхсэн ч царцаад
Салхи агаарах орой нуруу нэвт жиндээх юм
Саалиа дулаан ортол хойш тавьчих аа, ээж ээ
Шүлс асгаруулах бурам дандаа л олдоно
Шүүдэрт хорвоод Та минь ганцхан олдоно, ээж ээ
2021
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.190.253.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнийх
Сүүлийнх
Шилдэг
Mainaa
(203.91.115.39)
2024-05-07 14:07:03
Ahiin maani uran bvteel arwin baig
0
0
0
Хариулах
(202.126.90.236)
2024-05-07 12:26:27
Гоё юмаа
0
0
0
Хариулах
-
1 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин