Улстөрд “цаг хугацааны хайчинд орох” гэсэн нэг ийм үг байдаг. Агуулга нь эцсийн мөчид зөвшилцө шийдвэр гарга гэсэн тулгасан хариулт нэхсэн хэлбэр л дээ... Эби ялах уу, Женко ялах уу гэсэн том санаа л явагдаад байгаа юм. Сонгуулийн Ерөнхий хороо нам эвслүүдийн нэр дэвшигчдийн материалыг бүртгэж байна. Эрх баригч МАН болон түүний дагуул гэгдэх ХҮН-ын нэр дэвшигчдийг бүртгэчихсэн. Харин сөрөг хүчин болох АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзлаа
Тэдэнд хуулиа биелүүлж, нэг л нэр дэвшигчээ бүртгүүл гэлээ. Одоо Эби эзэнтэй, М.Тулгат даргатай намын С.Эрдэнэ, Х.Баттулга эзэнтэй О.Цогтгэрэл даргатай намын Н.Алтанхуяг уу гэдгийг л шийднэ... Тэдний талцал, тамганы хэрүүл нь газар авч Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахааргүй нөхцөл байдалд хүрчихсэн.
Тэгэхээр одоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр тохиролцооны ширээний ард суух цаг ирлээ. Тэдэнд өнөөдөр оройны 18 цагаас өөр хугацаа үлдсэнгүй.
-
Өчигдөр 18 цаг 59 мин
-
Өчигдөр 18 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин