ДААТГАЛ ба халамж ДААТГАЛ ба хариуцлага
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2021-05-05
Даатгалын талаар ойлголт иргэдийн дунд маш бага байдаг. Даатгалын зорилго ямар зорилготойг ухаж мэддэггүй улмаас буруу ойлголтууд байдаг. Тиймээс даатгалын үүсэл хөгжлөөс эхэлж мэдвэл уг үндсэн ойлголтыг авч болох юм.


Ямар нэгэнд учирч болзошгүй эрсдэлээс үүдэн гарсан санхүүгийн хүндрэлийг давахдаа хамтын сан бүрдүүлэх замаар санхүүгийн хүндрэлийг хамтаар давах арга юм. Тэгээд энэ утгаар авч үзвэл, хамтаараа тариа тарих, тариачид нийлж том агуулах бариад тарьсан тариагаа агуулах савандаа хамт хадгалан ган гачгаас үүсэж болох эрсдэлээ хамтаар хуваах дараа хавраас тэндээсээ үрийн буудайгаа хүмүүс хувааж авдаг байх үеэс эхэлсэн байж болох юм.


НТӨ 1700-аад оны үед даатгал байсан гэх мэдээлэл ч байдаг. Грек Ромын эзэнт гүрний үед иргэд нийлж клуб, эсвэл буяны нийгэмлэг хэлбэртэй зүйл байгуулж гишүүдийн хураамжаар оршуулгын зардлыг төлдөг байсан. Дундад зууны үед далайд олон хоногоор аялалд гардаг байсан нь эрсдэл өндөртэй хэдэн онгоц гараад хэд нь буцаж ирэхийг мэдэх боломжгүй учраас хуримтлал үүсгэдэг байсан байна. Италид 12-р зуунд даатгал одоо хэв шинжүүдээ дөхөж хөгжсөн гэж үздэг.


Хамгийн анх даатгалын гэрээг 1347 онд Италийн Генуя гэдэг хотод байгуулж байж. Энэ цагаас эхлэн даатгалын гэрээний үүрэг хариуцлагын талаарх ойлголт бий болсон гэж үздэг. Их Монголын Эзэн гүрний үед дайн байлдаанд амь үрэгдсэн цэргийн ар гэрт дайны олзноос өгдөг бөгөөд түүнийгээ авилга гэж нэрлэдэг байсан мэдээ бий. Энэ цагт улсын халамж, нийгмийн халамжийн талаарх ойлголт манай улсад бий болсон байх талтай.


Монгол улсад анхны даатгал 1340 онд үүссэн байдаг. 1990 оноос эхлэн зах зээлийн системд шилжсэнээр арилжааны даатгалын компаниуд олноор байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Манай улс даатгалын 2 системтэй бөгөөд 1. Арилжааны даатгал, 2. Улсын даатгал буюу нийгмийн даатгал.


Арилжааны даатгалын компаниуд сүүлийн жилүүдэд албан журмын даатгалын зарим нэг хэлбэрүүд нэмэгдсэнтэй холбогдуулан даатгалын нөөц сан сайтай болох байх талтай. Нийгмийн даатгалын даатгалын санг төр өөрсдийн дур зоргоор зарцуулдаг учраас түүнийг яг даатгал гэж хэлж болохооргүй юм. Учир нь одоо байгаа даатгалын хураамжийн /НДШ/ орлогыг улс төрчид өөрсдийн амлалтыг биелүүлэх хэрэгсэл, төсвийн цоорхойг нөхдөг нэг орлого хэлбэрээр ашигладаг нь тэтгэвэр тэтгэмж бага тогтоодог, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүйн гол шалтгаан юм. Тиймээс энэ даатгалыг төрийн ард түмнээ авдаг нэг хэлбэрийн татвар гэж хэлж болно.


С.Лхагважав
2020 оны 11 дүгээр сар 10

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.