Өмнөговь аймаг 2-р тунг 10501 хүнд хийж дархлаажуулалт 31,9 хувьтай явагдаж байна
Үйл явдал
/
2021-05-05
Өмнөговь аймгийн Гашуун сухайт Шивээхүрэн, Уул уурхай, Төмөр замын бүтээн байгуулалт, 14 сум, Даланзадгад сум /хот/, иргэд гээд нийт 32 998 хүн өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдсан үүнээс 2-р тунгийн дархлаажуулалтыг 10501 хүнд хийж дархлаажуулалт аймгийн хэмжээнд 31,9 хувьтай явагдаж байна.
 
Одоо ч иргэд идэвхтэй хамрагдсаар байна, 18-аас дээш насны аймгийнхаа үндсэн харьяат иргэдээс гадна уул уурхай, бүтээн байгуулалтын ажлаар бусад аймаг хот болон гадаадын орноос ирж, уул уурхайн компаниудад ажиллаж байгаа хүмүүсийг бүрэн дархлаажуулах тул сүүлийн хуваарилалтаар 35 мянган хүн тун Вероцелл вакциныг татан авч 12648 хүнийг хамруулаад байна. Цаашид аймгийнхаа иргэдийг дархлаажуулахад 1-р тунд шаардлагатай 17954 хүн тун вакциныг нэмэлтээр #маргааш татан авах юм.
 
Гашуун сухайт боомтод 5-р сарын 1-нээс эхлэн Өмнөговь аймгаас тандалт шинжилгээний 5 баг, дархлаажуулалтын 2 баг, тандалт судалгааны өргөжүүлсэн 1 баг нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ЭМГ, ЗӨСТ, БОЭТ, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн сумдын эмч мэргэжилтнүүд, жолооч, аймгийн ОБГ, МХГ, ЦГ алба хаагчид, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар хариу арга хэмжээнд оролцож байна.
 
Гашуун сухайтад өнөөдрийн байдлаар 4350 хүнийг шинжилгээнд хамрууллаа.
 
Вакцинаа бүрэн тун хийлгэж, дархлаа тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгааг анхаарна уу!
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.186.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.