Н.Алтанхуяг: Ч.Өнөрбаяр аа!! чамайг МАН-ынхантай чинь хамт ДҮҮЖИЛНЭ ШҮҮ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-06

Ерөнхийлөчгийн сонгуулийн хуулийн өнөөдөр нам, эвслүүдээс нэр дэвшигч нар СЕХ-д материалаа бүртгүүлж байна. Харин АН-с тус сонгуульд өрсөлдөхөөр болоод буй С.Эрдэнэ болон Н.Алтанхуяг нарын материалыг СЕХ-оос хүлээж авахаас татгалзаж, улмаар хоорондоо тохиролцож ирэхийг зөвлөсөн юм.

11 цагийн үед СЕХ-нд болсон нэгэн бичлэг олны анхаарлыг татаад байна. Тус бичлэгт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, нэр дэвших эрхээ аваад буй Н.Алтанхуяг болон АН-ын нөгөө талын төлөөллүүд болох Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, хуульч Г.Батбаяр нар байлцав. Энэ үеэр Ерөнхийлөчгийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг материалыг нь СЕХ-оос хүлээж аваагүйд ихэд дургүйцэн уурандаа “АН-ыг унагах технологийг У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж хоёр хоёулаа л тохиролцсон байна. Манай намынхан материал өгч байхад яахаараа эд нар энд явдаг юм. Ч.Өнөрбаяр аа чамйаг нэг л өдөр МАН-ынхан дүүжилнэ шүү. Би хэлчихье. Чиний эзэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ БАЙГУУЛЖ, өчнөөн олон хүнийг хэлмэгдүүлсэн шүү. Одоо чи түүний үргэлжлэл болж, С.Эрдэнэ гэдэг хүний гар хөл болоод яваад байгаад харамсаж байна. Хайран сайхан залуу хүүхэд. Хэрэг хуучирдаггүй юм шүү” хэмээн ууртай хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.