Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ" Үүний тулд иргэд Ehalamj системрүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмждээ бүртгүүлэх шаардлагатай гэв.
Мөн тэрбээр "2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.
Тодруулбал,
- 18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн,
- Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн,
- Хорих ангиас суллагдсан иргэн,
- Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд,
- Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлнэ.
Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ. Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин "ТҮЦ" машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин