Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсон талаар мэдээллээ.
ЭМДС-аас эрхтэн шилжүүлэх мэс засалд тавдугаар сарын 1-ний байдлаар 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Энэ талаар МУ-ын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн "Монголчуудын сайхан тал нь их ах дүүсэг тул ойр дотнын хүмүүс нь л донор болдог. Он гарсаар 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Мэс заслын улмаас эндсэн тохиолдол байхгүй. Гэхдээ нэг нь КОВИД-19-өөр, нэг нь зүрхний өвчнөөр өнгөрсөн. Манай мэс заслын үр дүн дэлхийн бусад оронтой харьцуулахад дэлхийд хоёрт ордог.
Элэг шилжүүлэн суулгахад өмнө нь тэтгэврийн хөгшид 8-10 сая төгрөг төлж чаддаггүй байсан. Монгол улс элэгний хавдар, нас баралт, өвчлөлөөр дэлхийд дээгүүр байр эзэлдэг тул үнэгүй хийх болсон тун чухал. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүрэн хамрагдвал эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагагүй шүү дээ. Энэ бол өвчнөө ужгируулсан хувь хүний хариуцлагын асуудал" гэв.
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин