Хадгаламждаа 195 сая төгрөгтэй Ж.Батбаясгалан нийгмийн дэмжлэг нэрийдлээр 20 сая төгрөг ХАЛААСАЛЖЭЭ...
З.Батхуяг
/
2021-06-15

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан өмнөх дөрвөн жилд хотын нэгдүгээр орлогч, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх зэрэг шийдвэр гаргах, мөнгө төгрөг захиран зарцуулах том албан тушаалд суусан хүн. Энэ эрхэм өмнөх дөрвөн жилийн ажлынхаа шанг хүртэж цар тахлыг даван туулахад зарцуулаарай гэж өгсөн иргэдийн хандивын мөнгөнөөс хувь хүртсэн байдаг. Тэгвэл нийслэлийн ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 20 сая төгрөгийг УИХ-ын сонгуулийн өмнө нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн Засаг даргын захирамжаар авчээ.

Тэгвэл хотын хамаг төсөв мөнгийг мэдэх, юунд зарцуулахыг шийддэг хамгийн том эрх мэдэлд суусан Ж.Батбаясгалан нь өөрийн орлого нь 103944.85 төгрөг бол гэр бүлийн нийт орлого нь 207403.72 төгрөг. Орон сууц, зуслангийн байшин, авто зогсоолоо нийлүүлээд 355 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн BMW, X-5- 1,Микроавтобус автомашинуудаа 55 саяар үнэлсэн бол 102500 саяар үнэлэгдэх Адуу-26, Хурдан удмын адуу-13, Хонь-140-той, 60266.48-ын үнэ бүхий Эзэмших-400м2-1, Эзэмших-400 м/кв-1, Эзэмших-643 м/кв-1, Эзэмших-647 м/кв-1, Эзэмших-662 м/кв-1, Эзэмших-668 м/кв-1, Эзэмших-675 м/кв-1- газартай юм. 195741.50 сая төгрөгийн хадгаламжтай бол Алтан хот" ББСБ ХХК-ийн дөрвөн хувийг эзэмшдэг нэгэн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.115.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.