"ГАНЦ ХҮНД ИХДЭХЭЭР ГАВЪЯАТАН"
Г.Золбаяр
/
2021-06-15
Намбарын Энхбаяр хэмээх нэрийг сонсоогүй монгол хүн байхгүй биз ээ. Монголдоо төдийгүй дэлхийн улс төрчдийн хүрээнд хэдийнээ танил болсон энэ эрхэм сайн, муу олон нэрээр дуудуулсаар ирсэн ч түүхэн цаг хугацаанд Монголын түүхийг бичилцсэн өвөрмөц нэгэн дүр юм.

Монгол Улсын Ерөнхий СайдУИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх төрийн гурван өндөрлөгийн албыг хашсан улс төрч одоогоор Монголд түүнээс өөр үгүй. Хүссэн ч, эс хүссэн ч түүхэнд үлдэх энэ улстөрчийн улс төрийн замнал, уналт босолт, тэмцэл, үзэл бодол, үг үйлдэл хийгээд хувийн амьдрал нь одоо ч олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.

Намбарын Энхбаяр 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо аав Намбар, ээж Бүдханд нарынхаа хүү нь болон мэндэлсэн байдаг. Аав Б.Намбар нь  “Оргил” рашаан сувилалд дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд Амралт рашаан сувилал хариуцсан албан тушаалтан гэх мэт албыг хашиж иржээ. Бүх насаараа рашаан сувиллын чиглэлээр ажиллаж ирсэн түүнийг Балжиннямын гэхээсээ “Рашааны Намбар” л гэлцдэг нь ийм учиртай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.