Ц.Нямдорж: Улстөрчдөд УХААН СУУЛГАХ л хэцүү дээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-17

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ үеэр Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулж байна.  Тэрбээр "Улстөрчдөд ухаан суулгана гэдэг л хэцүү. Хатуу даа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ийм ухаан хэрэгтэй. Зоригтой байх ёстой. Манайд нэг зовлонтой зүйл бол хоёр жил дараалан сонгууль явдаг байдал. Улстөрчид ойлголцож чадахгүй бол тэгээд эдийн засаг өнгөрнө. Засгийн газрын тэргүүний хувьд бол Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулна гэсэн. Ирэх намрын чуулганд өргөн барина гэсэн тооцоотой ажиллаж байна. Улстөржихөө л байчихвал уг нь болох гээд байгаа юм. 67 мянган ажлын байр байхгүй болсон. Хамаг юм хаагдчихсан хэцүү л байна. Энэ жил бол 20 мянган ажлын байрыг бий болгоно гэсэн тооцоотой явж байна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.