Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээгээр Коронавирусийн халдварын цаг үеийн нөцхөл байдлыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Ковидын халдвараар 11 хүн нас барж, нийт 411 болсон бол 2763 хүнээс халдвар илэрчээ. Монгол улс ковидын эмчилгээнд Витамин C, D-г хэрэглэхээс гадна Арбидол гэх эмийг давамгай ашиглаж байгаа. Сүүлийн үед энэ эмтэй холбоотой асуудал нэлээд газар авч буй. Хятад улсад үйлдвэрлэсэн АРБИДОЛ эм 19500, ОХУ-д үйлдвэрлэсэн нь 36000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй гол эмийн нэг нь Арбидол эмийг манай улс эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд БНХАУ-д үйлдвэрлэсэн нь 19500, ОХУ-д үйлдвэрлэсэн нь 36000 төгрөгөөр зарлагдаж байгаа. 500 мянга нь эмийн занд, зах зээлд 420 мянган ширхэг орчим худалдаалагдаж байгаа гэв.
Энэ эм нь Монгол улсын эмийн зөвшөөрөлд байдаггүй эм бөгөөд ЭМ-ийн сайдын тушаалаар нэг удаагийн лицензээр худалдан авдаг аж. Тухайн эмийн үнийн талаар иргэд бухимдалтай байгаа. Тухайлбал эмийн сангуудад 6000 төгрөгөөр зардаг гэж дийлэнх нь олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн бол эмийн асуудал хариуцсан агентлагийн дарга А.Цэцэгсайханы хувьд “Энэ эмийг 6000 төгрөгөөр худалдаалдаггүй” хэмээн ярилаа.
-
Уржигдар 19 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин